Шууд Chart

УИХ-ын дэд дарга Л.Цог ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөв

2014-08-11 16:11:24

УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог өнөөдөр цаг үеийн асуудлаар болон Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өглөө.

ИТАР-ТАСС агентлагийн тусгай төлөөлөгч Павел Алексеевич Мыльцев УИХ-ын дэд даргаас эхлээд Халх голын 75 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлын талаар тодруулсан юм.
 
УИХ-ын дэд дарга Л.Цог ноён Павел Алексеевич Мыльцевийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Халх голын 75 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгааг хэлээд ойн үеэр олон арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байгааг танилцуулсан. Тухайлбал ойн арга хэмжээний үеэр Монгол, Оросын цэргийн хамтарсан сургуулилт, “Халх гол-75 түүх, сургалт” эрдэм шинжилгээний бага хурал, ерөнхий боловсролын сургуулиудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах, Халхын голын байлдааны ялалтын дурсгалын хүндэт тэмдэгийн загварыг гаргаж, хоёр талын ахмад дайчдыг шагнах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
 
Мөн тэд Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа, виз, зам тээвэр зэрэг олон асуудлаар ярилцаж, УИХ-ын дэд дарга Л.Цог ИТАР-ТАСС агентлагийн тусгай төлөөлөгчийн сонирхсон асуултад хариулт өглөө.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дэд дарга Л.Цог ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөв  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй