Шууд Chart

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Монгол орон даяар ажиллаж байна

2014-08-11 16:43:51

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг UBS телевиз хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байгаа ажээ. 

 “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн ажлын багууд энэ сарын наймны өдөр хөдөө орон нутгаас нэвтрүүлэг мэдээ сурвалжлага бэлтгэж эхэлсэн байна. Уран бүтээлчид дөрвөн багт хуваагдан Монгол орны төв, зүүн, баруун, өмнөд хэсгүүдэд аялан монгол залуусын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, үзэл бодлыг хуваалцаж байгаа аж.
 
“Улстөрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төсөлд Монгол Улсын 22-40 насны иргэн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эссэ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан хэлбэрээр ирүүлж оролцох юм байна. Төслөөс шалгарсан шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлнө. Тэмцээний ялагч Harvard University-ийн манлайллын мэргэшүүлэх хөтөлбөрт суралцах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Монгол орон даяар ажиллаж байна   
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
81.199.162.xxx [81.199.162.xxx] 2014-08-11 19:15
Үнэхээр зөв төсөл санаачилсан байна. Амжилт
81.199.162.xxx [81.199.162.xxx] 2014-08-11 19:15
Үнэхээр зөв төсөл санаачилсан байна. Амжилт

Бидэнтэй нэгдээрэй