![](/uploads/201408/news/thumb/d46ab7c8d7199a92b46e4234b0211229_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу баригдаж байгаа “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлын явцтай Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар нар өнгөрсөн баасан гарагт газар дээр нь очиж танилцав.
Энэ станцыг 2014-2015 оны өвлийн ид ачаалаас өмнө ашиглалтанд оруулж, төвийн системд холбохоор БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК-ийн 450 гаруй ажилчин энд ажиллаж байгаа юм.
ЭХЯ-ны удирдлагууд Амгалан дулааны станцын ажлын барилга угсралтын ажлын явцтай танилцахын зэрэгцээ тулгарч байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой ажиллав. Ажилтай танилцах үеэрээ ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт яамны зүгээс шалтгаалах бүх зүйлийг цаг алдалгүй хийж гүйцэтгэх болно гээд Монгол-Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд тэмдэглэгдэн үлдэх энэ том төслийг амжилттай гүйцэтгэхэд хугацаа алдалгүй шахуу ажиллаж, урин дулааны улиралд ажлаа эрчимжүүлж ажиллахыг гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.
“Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажилтай танилцав | ||
Үзсэн: 1201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.