Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2023-10-13 06:18:56

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2023 оны аравдугаар сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй