Шууд Chart

А.Гансүх сайд ОХУ-д айлчиллаа

2014-08-12 09:44:11

Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх энэ сарын 6-9-ний өдрүүдэд ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Тодруулбал, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх, УБТЗ ХНН-ийн  техникийн шинэчлэл, Монгол Улс, ОХУ-ын ИНЕГ хоорондын хамтын ажиллагааны талаар болон МИАТ, “Аэрофлот” компаниудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг, Москвагийн улсын их сургуулийн харьяа Иргэний нисэхийн их сургууль болон “Аэро союз” нисдэг тэрэгний компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.
 
Дашрамд дурьдахад, тус сургуульд Монголын оюутнуудыг сургах, иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээр болсон байна. Зам, тээврийн сайд А.Гансүхийн энэ удаагийн албан ёсны айлчлал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх албаны ёсны айлчлалын өмнөхөн болсноороо онцлог байлаа. 
Нийтэлсэн: О.Энхмаа

А.Гансүх сайд ОХУ-д айлчиллаа   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй