![](/uploads/201408/news/thumb/5e49aad52ab9fa9fb090c9325ecb5b2c_x3.jpg)
Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын албанаас “Гэрэлт гудамж” төслийг СХД-ийн 8-р хороо Зүүнбаян цагааны 16,17, Баянцагааны 10,11- р гудамжинд хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд зуны цаг борооны ус тогтдог дөрвөн нарийн гудамжинд найман гэрэлтүүлэг хийж, явган хүний зориулалттай, хатуу хучилттай зам тавьсан байна. Мөн хотын соёлд иргэдийг уриалан хогоо ил задгай хаяхгүй байхыг сануулсан хогийн сав, сандал байршуулан, хашааг нь будаж мэдээллийн самбар хийжээ. Ингэснээр иргэд хэрэгтэй мэдээллээ гэрийнхээ ойролцоох самбараас авах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн “Баянхошуу тэмүүлэл” ТББ-тай иргэд хамтран дүүргийн 10-р хороо Зүүн баян уулын 16,17-р гудамжинд “Хүүхдийн тоглоомын талбай” төсөл хэрэгжүүлэн үерийн ус зайлуулах шуудуутай сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, элсэн талбай хийсэн байна. Хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан энэхүү талбайд нэмэлтээр турник, савлуур байршуулан торлосон хашаа хийж 40 метр урттай явган хүний зам, гэрэлтүүлэг, хогийн сав тавьжээ.

Иргэд амьдрах орчноо тохижуулж байна | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.