Шууд Chart

Олон улсын хурал, сургалт болно

2014-08-12 15:05:51

Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг Монгол улсад анхлан зохион байгуулж байна.

Тус олон улсын хурал, сургалт энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох бөгөөд  хурал, сургалтад Ази, номхон далайн бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцох аж.
 
Манай улсад анхлан зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй Ази, Номхон Далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын хурал, сургалт болно  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй