Дунд голын зам буюу Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19-р хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замд өнгө асфальтбетон хучилт авахаар 7 сарын 26-ны 23 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Тус замыг гурав хоногийн хугацаанд бүрэн хучилт хийснээр даваа гаригийн 10 цагт замыг нээхээр төлөвлөсөн байна. Наадмын өмнө суурь хучилтыг нь хийсэн тул ийн богино хугаццанд хийхээр төлөвлөгдсөн аж.
Мөн тус замын Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас Ажилчны гудамж хүрэх 2.2 км замд хашлага суурилуулж, замын суурийн ажил хийгдэж байна.
Энэ амралтын өдрүүдэд 19-р хорооллын арын замд хучилт хийнэ | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.