2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар, 11 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: 31-нд нутгийн баруун хагаст, 11 дүгээр сарын 01, 02-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30, 31-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр сарын 02, 03, 04-нд, 06-нд цас орно.
Салхи: 30, 31-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 04, 06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур: 11 дүгээр сарын 01-нд өдөртөө бага зэрэг дулаан байх боловч 02-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 9276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.