Шууд Chart

“UB food Festival” хоёр дахь жилдээ болно

2014-08-13 10:16:35

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг  энэ сарын 16,17-ны өдрүүдэд  хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна.

Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Фестивалийн үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын  хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Мөн 5x1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвлөжээ.  

Нийтэлсэн: О.Энхмаа

“UB food Festival” хоёр дахь жилдээ болно  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй