Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны аравдугаар сарын 31-ний 20 цагаас арваннэгдүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -12-17 хэм, Дархадын хотгор, Туул, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар -1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2023 оны 11 дүгээр сарын 2-ноос 11 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-2 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.