Шууд Chart

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэв

2014-08-13 10:58:26

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан  2012-2016 онд хамтран ажиллах  тухай орны хөтөлбөрийг 2011 онд байгуулсан билээ. Уг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа талдаа орсонтой холбогдуулан  өнөөг хүртэлх хэрэгжилтийн явц байдлыг дүгнэх  дунд хугацааны тайлангийн хурлыг хөтөлбөрийн гол зохицуулагчаар ажилладаг Гадаад харилцааны яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ сарын 12-ны өдөр зохион байгуулав. 

Уг хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ундны усны хангамж, эрүүл ахуй, ариун цэвэр, ХДХВ/ ДОХ-ын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилан нийгмийн бодлогыг аймаг орон нутагт болон улсын хэмжээнд төлөвлөн боловсруулдаг, хэрэгжүүлдэг байгууллага, судлаачид, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд оролцсон юм. Тайлангийн хурлыг нээж НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Исиеэ Домби, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Фолл Малик, Шадар суурин төлөөлөгч Ж.Бруно, ХТҮТ-ийн дарга И.Нарантуяа, ХАБНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргал нар үг хэлсэн бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээс гарсан сургамж, хүрсэн ололт амжилт, тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар санал солилцов.
 
Мөн хурлын  үеэр манай улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, тэдний эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх, хоол тэжээл, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах болон хүүхдийн эрхэд суурилсан нийгмийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх үйлсэд НҮБ-ын Хүүхдийн санд үнэтэй хувь нэмэр оруулж буйг цохон тэмдэглэсэн бөгөөд цаашид анхаарах зүйлүүд, авч хэрэгжүүлэх  шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар   дэлгэрэнгүй ярилцсан байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэв  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй