Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун хэсэг, Дундговь, Говьсүмбэрийн нутгаар, маргааш өдөр Дорноговийн зүүн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 11-р сарын 04-ний 20 цагаас 11-р сарын 05-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 8-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.