![](/uploads/201408/news/thumb/76b6366052bd765193c1480fcc565d51_x3.jpg)
Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулж буй “Construction Mongolia- 2014” олон улсын үзэсгэлэн ирэх сарын 5-7-нд “Буянт-Ухаа” цогцолборт болно.
Төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, дэлхийн нэр хүндтэй аж ахуйн нэгжүүдийг холбож, хамтын ажиллагааных нь суурийг тавих зорилготой энэхүү үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн барилгын архитектурын төлөвлөлт, хот байгуулалт, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуй, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр болох юм байна.
“Construction Mongolia- 2014” олон улсын үзэсгэлэн болно | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.