Монгол Улсын Боловсролын Их Сургууль Монголын Түүх, Соёл судлалын нийгэмлэгтэй хамтран Монгол-Японы залуучуудын III форумыг өнгөрсөн долоо хоногт “Монгол ба Япон: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулжээ.
Энэ удаагийн форумд Боловсрол Шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны Академи, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яам-ны удирдлагууд болон Монгол, Япон улсын олон их, дээд сургуулийн төлөөлөл эрдэмтэн профессор багш нар хүрэлцэн ирж оролцсон байна.
Форумын үеэр Монгол, Японы их, дээд сургуулиудын олон залуу эрдэмтэн судлаач сонирхолтой илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
“Монгол ба Япон: Өнгөрсөн ба ирээдүй” форум болов | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.