Шууд Chart

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2023-11-12 08:34:22

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 11-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна  
Үзсэн: 1620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй