Шууд Chart

Зүүн хойд Азийн хотын дарга нар чуулна

2014-08-13 14:19:02

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”- ыг  “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. 

Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас  Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг 20 хотын дарга, төлөөлөгчид, ОУ-ын байгууллагууд оролцох юм.

Хуралдаан  “Хотуудын тогвортой хөгжил-Амжилтын туршлага”, “Хотуудын тогтвортой хөгжлийн талаарх долоо дахь удаагийн Хот байгуулалтын Дэлхийн форумын үр дүнгийн танилцуулга, “Хотын удирдлага болон Үйлчилгээний хангамж-технологи, Инновацийн туршилт хийх”,  Зүүн хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх аж.
 
Мөн форумын үеэр оролцогч хотуудын танилцуулга мэдээлэл, чөлөөт хэлэлцүүлэг, Улаанбаатар хоттой танилцах аялал хийх бөгөөд форумаас “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын хамтарсан албан мэдээ гарган цаашид уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулах талаар ярилцах ажээ.
 
Дашрамд дурьдахад тус форумыг нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотноо анх удаа хийж байгаа бөгөөд энэ нь нийслэл төдийгүй улс орны гадаад харилцаа, улс төр, эдийн засагт чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж зохион байгуулагчид дүгнэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Зүүн хойд Азийн хотын дарга нар чуулна  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй