Шууд Chart

Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2023-11-17 14:17:00

2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 2023 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21, 22, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-20-ныг хүртэл хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна. 21-нээс хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

 


Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 4452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй