Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа. Нийт 33 сургуулийн захиралтай үзэглэсэн гэрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгажээ.
Гэрээг байгуулах үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн захирлуудад хандаж “Ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, тогтвортой ажлын байранд зуучлах нь чухал юм шүү” гэдгийг захилаа. Мөн сайд “Бид сургасан одоо болоо. Ажил дээр гараад алдана уу, эндэнэ үү хамаагүй гээд хаядаг байж таарахгүй. Ийм хандлага нь үргүй зардлыг бий болгож байгааг манай захирлууд сайн анхаарч, ажил олгогчтойгоо уялдаа холбоотой ажиллаж, мэргэжлийн ажилтан нь компаниас чөлөөлөгдсөн тохиолдолд учир шалтгааныг нь тодруулж, хэн дээр нь алдаа гарав гэдгийг нягталж, дараагийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд анхаарч ажиллах шаардлага байгаа шүү” хэмээн захисан юм.
Үр дүнгийн гэрээ байгуулав | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.