Шууд Chart

Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна

2014-08-14 09:51:52

Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан  БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

“Korea Gaz Corporation”-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани юм байна.

Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг дэд ерөнхийлөгч Ян Ёнмунд Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий ашиглах талаар хууль эрх зүйн орчин бүрдсэн үед Тантай уулзаж байгааг бэлэгшээж байна гээд хуулийн талаар товч танилцуулав. Тэрээр “УИХ-аар энэ оны долоодугаар сарын нэгэнд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Энэ хуулийг батлахаар ярьж эхэлснээс хойш нилээд хэдэн жил өнгөрсөн. Уг хуулиар "уламжлалт газрын тос" буюу түүхий тос болон“ уламжлалт бус газрын тос’’ буюу шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эрдэс баялагийг эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулиар эдгээр баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Монгол Улс Солонгос,Япон зэрэг оронтой адилхан хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Хуульд зааснаар уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн тухайд эхлээд холбогдох төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулна. Түүнчлэн эрлийн ажлын үр дунд үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж нөөц тогтоох хайгуул хийх юм" гэж  хэллээ.

БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Монгол Улсын “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран эхний шатны судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд метан хий боловсруулах туршилтын үйлдвэрээ 2015 оны зургаадугаар сараас эхлэн ажиллуулахаар төлөвлөж байгаагааа хэлэв. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын бууруулах хэрэгцээг хангахад хоёр сая тонн орчим метанын хий шаардлагатай гэлээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна  
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй