Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоо” нийслэлийн БЗД, СБД,ЧД-ийн хог тээвэрлэлт,зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байгаа юм. Энэ хяналтын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн орчны тохижилтыг сайжруулах тогтоолын биелэлтэд шалгалт хийсэн байна.
Үүний хүрээнд СБД-ийн зургаадугаар хороо “Өдөр болгон дуут дохиотой машинд хогоо өгсөнд баярлалаа”, “Цэвэр орчин, эрүүл амьдрал цэмцгэр Улаанбаатар” арга хэмжээг шат дараатай зохион байгуулж иргэдийг “Бүгдээрээ хоггүй орчинд амьдарцгаая хэмээн уриалсаны үр дүнд долоон үүсмэл хогийн цэгийг устгасжээ. Түүнчлэн үүсмэл хогийн цэгүүдийг устгасан газруудад хяналтын камер байрлуулж, “Манай байр цэвэр орчин, Миний байр эрүүл орчин”, “Хамтдаа хичээцгээе” хэмээх бичигтэй уриалга гарган, “Хог хаягдлын тухай” хуулийг хулдаасан самбарт бичин хадаж “Энд хог хаяхыг хориглоно”, Хогоо хаяагүй танд баярлалаа” гэж удаа дараа сануулсаны үр дүнд тус хороонд үүсмэл хогийн цэггүй болсон байна.
Мөн СБД-ийн наймдугаар хороо энэ шалгалтын үеэр хоёр үүсмэл хогийн цэгийг устгасан байна. Хог хаягдлыг хэрхэн бууруулах талаар иргэдээс бичгээр санал асуулга авахад иргэд “Ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж байгаа хүмүүс хог их хаяж байна. Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж буй иргэд эргэн тойрноо цэвэрлэхгүй зэрэг гомдол ирсэн байна. Энэхүү иргэдийн санал, хяналт хийсэн холбооны тайланг Захирагчийн ажлын албанаас харьяа дүүргийн холбогдох хэлтэст хүргүүлж зөрчилтэй газруудад арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн эсэхэд “Хотын хөгжлийн дэмжих Шинэ тосгон” холбооноос дахин хяналт тавих ажээ.
Үүсмэл хогийн цэггүй боллоо | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.