![](/uploads/201408/news/thumb/c1ec9802adb15677d091cc1040c46d36_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд түүхт ойг хэрхэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Батлан хамгаалах яам, нийслэлээс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Түүхт ойг угтсан ажил тавдугаар сараас улс, нийслэл даяар эхэлсэн байна. Тодруулал, Халх голын байдлааны ялалтын 75 жилийг ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгосон байна. Мөн “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалтыг ОХУ-ын Эрхүү, Бүгд найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран зохион байгуулж эхэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд халх голын байлдааны түүхэн ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зарлаж шалгаруулалтын шатандаа явж байгааг зохион байгуулах хорооныхон хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа Халхын голын дайны түүхэн ялалттай холбоотой хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлаж эхэлжээ. Мөн халх голын дайн оролцсон амьд сэрүүн байгаа ахмад дайчдад хоёр сая төгрөгийг буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэгдсэн арга хэжээ наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхлэх юм.
Халх голын ялалтын ойн баяр энэ сарын 23-нд эхэлнэ | ||
Үзсэн: 1698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.