Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2023-11-25 15:08:44

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Завханы нутаг, Архангайн баруун хэсгээр, маргааш өдөр Архангай, Сүхбаатарын нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2023 оны 11-р сарын 25-ны 20 цагаас 11-р сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн зарим газраар, 28, 30-нд Алтайн уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн   
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй