УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг наймдугаар сарын 22-нд хийхээр товлосон болохыг албан ёсоор мэдэгдэв.
Мөн 2012 онд УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд хэрэгжүүлэх “Цахим парламент” төслийг УИХ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинэчлэх, LED дэлгэцээр тоноглох, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, Парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлууд хийгдэж байгаа талаар танилцууллаа.
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.