Энэ сарын 8-11-ний өдрүүдэд БНСУ-ын Кёнги мужийн Хвасон хотноо Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн II наадам болж өнгөрлөө.
Гурван насны ангилалд Азийн 16 улсын 32 баг өрсөлдсөн тус фестивальд манай улсаас ЧД-ийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг 12 болон 15 хүртэлх насны ангилалд хүч үзэн гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
ССАЖЯ, “Их талын дуулиан” ТББ-ын шугамаар явсан дээрх хүүхдүүдийн 90 орчим хувь нь нийслэлийн 24-р сургуулийн баг тамирчид гэнэ.
Манай 12 хүртэлх насныхан БНСУ-ын "Gwangmeong West Elemantaryschool" багийг 2:1, Японы "Tamagawa Junior Sports Club"-ийг 3:0-ээр хожиж, Укбекстаны алдарт "Бунёдкор"-т 1:10, БНСУ-ын "SFA" багт 0:3-аар хожигдсоноор зургаан оноо авч, гуравдугаар байрт оржээ.
Харин 15 хүртэлх насны баг тамирчид БНХАУ-ын "Taizhou Team Awesome Sports Club"-ийг 1:0-ээр хожиж, БНСУ-ын "Phoenix"-тэй 0:0-ээр тэнцэж, "Daeyong Eagles"-т 0:1, "Gongdo"-д 0:2-оор хожигдож дөрвөн оноо авснаар дөрөвдүгээр байр эзэлжээ.
Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн наадмаас ирлээ | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.