Шууд Chart

Арьс өнгөний эмч нарын II их хурал боллоо

2014-08-15 10:34:12

Арьс өнгөний эмч нарын хоёрдугаар их хурал өчигдөр боллоо. Арьс өвчин судлалын салбар нь Монгол Улсын эрүүл мэндийн ууган салбаруудын нэг юм. Манай улсад арьсны эмч нар дотор, харшил, дотоод шүүрлийн булчирхайн болон мэдрэлийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна.

Тус хурлын үеэр эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчин сүүлийн арван жилийн дундажтай харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь та биднээс хамааралгүйгээр нийгэм, бидний хүрээлэн байгаа орчинтой салшгүй холбоотойгоор ихсэж байна. Өнөөдөр хүн ам нь хоол хүнс, ахуйн хэрэглээндээ химийн бүтээгдэхүүн оролцсон бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон, нөгөөтэйгүүр байгаль экологийн тэнцвэр алдагдсан, агаарын бохирдол бий болсон зэрэг нь бас нөлөөлөх хүчин зүйл болж байна.
Харшил нь 21-р зууны өвчин болоод байна. Үүнтэй тэмцэж буй эмч мэргэжилтнүүд шинэ технологийг нэвтрүүлж, түүнийг амьдралд хэргэжүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн ажиллах нь зүйтэй. Мөн салбарын яамны зүгээс та бүхнийг бүхнийг дэмжиж ажиллах болно" хэмээлээ.
 
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Арьс өнгөний эмч нарын II их хурал боллоо  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй