2023 оны 12 дугаар сарын 11-нээс 2023 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд нутгийн баруун хагаст, 13,14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,13-наас ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.
Хур тунадас: 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар, 17-нд Хэнтийн уулс, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 11-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13, 14-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд 5-10 метр, 12-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 28.-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 2125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.