Шууд Chart

Газар өмчлүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ

2014-08-15 12:09:07

Гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ гаргасан иргэдийн дунд явуулах цахим сугалааг яг одоо UBS телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын нэгнээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн.
 
Цахимаар газар өмчлөх хүсэлтээ гаргасан иргэдийн дунд сугалаа явуулж эхний таван байршилд газар өмчлүүлэх юм. Ингэхдээ уг ажлыг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулж байгаа юм.
 
Өнөөдөр 12:00 цагт цахим бүртгэлийн системийг хаасан бөгөөд эцсийн байдлаар нийт 281.440 иргэн газар өмчлөх хүсэлтээ бүртгүүлсэн байна. Үүнээс эхний ээлжинд зөвхөн 14.954 иргэнд газар өмчлүүлэх юм.
 
Сонгон шалгарсан иргэдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Газар өмчлүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ  
Үзсэн: 1881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй