Хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг Нийслэлийн Цагдаагийн газрын албадан саатуулах баривчлах төвд хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийг Эрчүүд Эрүүл гэр бүл төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвтөй хамтран Хууль зүйн яамны санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болсон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг сайн дурын болон албадан сургалтын хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамрагдахыг даалгасан албадлагын арга хэмжээг ногдуулахаар тусгасан байна.
Хүчирхийлэл үйлдэгчдийг албадан сургалтад хамруулна | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.