Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2023-12-25 15:16:15

2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Хур тунадас: 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээ, 2024 оны 01 дүээгр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын хойд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 28-д Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,  голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 29-нд цас орно. Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 7-12 хэм хүйтэн байна.      


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй