Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-08-16 08:08:07

Энэ долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжийн оюутан –цэргүүд Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хоёр кредит буюу 96 цаг үзэн онолын мэдлэг эзэмшиж, шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт тэнцээд зуны хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээл судалж Цэргийн тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдсан юм.  Уг сургалтыг дүүргэсэн нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид Чингисийн талбайд эр цэргийн тангараг өргөж, байлдааны жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.  

Хорват улсын Загреб хотноо зохион байгуулагдсан 2014 оны чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ- 55 кг-ын жинд барилдсан ОУХМ А.Батцэцэг бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялж залуучуудын дэлхийн аварга боллоо. 

“Монос эх нялхас” эмийн санч “Фенобарбитал” эмийг хүүхдүүдэд том хүний тунгаар андууран өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргаснаас 16 нярай хордож  ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна.  Нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж хордсон хүүхдүүдэд мэргэжил аргазүйн тусламж үзүүлэх, эмийн зохисгүй хэрэглээнээс гарч болох эрсдлээс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж эхэллээ. Түүнчлэн “Монос”-ын болон бусад эмийн сангуудад НМХГ-аас шалгалт хийж зарим үйлдвэрийн “Фенобарбитал” эмийг зах зээлээс буцаан татаж эхэллээ.

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар  Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төсөл, “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулна,  Орон сууцны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь хийнэ,  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Мөн  Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.


Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо. Тус гэрээ нь өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавих алхам болох бөгөөд  “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. Энэхүү ажлын хүрээнд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгоход шаардагдах “Оюу толгой” ХХК-ийн толгой компанийн дэмжлэг зэрэг бусад холбогдох асуудлуудыг зохицуулсан юм.

СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан 3 хятад залуу нийлж 2 охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтийг айдаст автуулсан  “Вилд Дижитал” ХХК-д программист ажилтай ХУД-ийн 3 дугаар хороонд оршин суух М.Хашчулуун гэгч найзуудаараа тоглох гэж санаанаасаа зохиож дээрх агуулга бүхий мэдээллийг бичиж тарааснаа хүлээлээ. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэс автуулсэн, төөрөгдүүлсэн энэ мэт худал мэдээллийг түгээх нь өөрийгөө хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгээд зогсохгүй, бусдад ч муу үр дагавартай болох тул цаашид ийм асуудалд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгд суугаа Ерөнхий консулын газрын ажилтан өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр амиа алдсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Ажилд ороогүй удаагүй байсан ажилтан  42 давхраас унаж амиа алдсан албан бус мэдээ байна.

Халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сэлэнгэ 2014” цэргийн хээрийн хамтарсан сургуулилт эхэллээ. Сургуулилтад Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болон Оросын Дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан хаагч оролцож байна.  Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2014” хээрийн сургуулилалт 2008 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байна.

Энэ сарын нэгнээс 14 хоногийн турш нийслэлийн таван дүүргийн таван байршилд газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч эхэлсэн. Харин энэ Баасан гарагт  “Хангарьд” ордонд газар өмчлөх цахим бүртгэлийг албан ёсоор хааж, тусгай программаар газар өмчлөх иргэдээ сонгох үйл ажиллагаа боллоо. Ингээд Баянзүрх дүүргийн Хожуулын аманд газар өмчлөх эрхтэй хүмүүсийг баталгаажуулахаас эхэлсэн энэхүү арга хэмжээ дэлгэцэн дээр гарч ирсэн “Санамсаргүй байдлаар сонголт хийх” гэсэн ногоон товчлуурыг дарах хэлбэрээр явагдаж
-Хан-Уул дүүргийн Эрдэнэтолгой – 63976 иргэнээс 869,
 -Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам – 90155 иргэнээс 4169,
 -Багануур дүүргийн Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэнээс 5047
 -Багахангай дүүргийн Бор-Үзүүр – 7993 иргэнээс 1484 иргэн сонгогдож  14954 иргэн газартай боллоо. Харин энэ удаа сонгогдож газар өмчилж аваагүй иргэдэд  хотын дарга Э.Бат-үүл  "Одоо 47 байршил үлдсэн. Гэхдээ энэ жил 52 байршил төлөвлөсөн. Цаашдаа нэмж дахин төлөвлөлт хийнэ. Нийтдээ 1.1 сая иргэнд газар өмчлүүлэх учраас иргэд санаа зоволтгүй" гэж хэллээ.

Урд хөршийн Нанжин хотод энэ сарын 16-28-ны өдрүүдэд дэлхийн залуучуудын Зуны Олимпийн хоёрдугаар наадам болно. Энэ удаа 198 орны 3600 гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт гэсэн спортын дөрвөн төрөлд таван тамирчин “Нанжин-2014”-т оролцож байна. 

Нийтэлсэн: Б.Баярт

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 3331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-08-18 00:02
Oyutan tsereg hutulbur bol sanaa n bol zov heregjih mehanizm n buruu. Tugsuh angiin oyutnuudiig avch hurdan arga hemjee awahgui dunguj ehelj surguulid orj bgaa oyutnuudiig awdag n yamar uchirtai um boldoo. Ted nariig zund n hayj bgaa um baihdaa
78.108.63.xxx [162.247.73.xxx] 2014-08-16 13:33
ZariinSan.com

Бидэнтэй нэгдээрэй