Шууд Chart

Томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байна

2024-01-02 15:16:21

Энэ удаагийн томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байгааг анхааруулж байна. Мөн суулгалт элбэг тохиолдож байна.

Иймээс эцэг, эхчүүд хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай.

Эхний ээлжинд халууралтын байдлыг ажиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ гар, хөлийг барихад халуун эсвэл мөлүүхэн, хоёр  хацар нь улайчихсан байвал хүндрэл бага.

Харин гар, хөл нь хүйтэн, царай нь цонхийсон цайвар өнгөтэй, амьсгалах бүрдээ яраглаж байвал хүндрэл их байгаагийн шинж юм. Энэ тохиолдолд эмчид очих хэрэгтэй.

Мөн хүүхэд суулгаж эхэлбэл эм өгөхөөс илүү суулгалтын хэмжээгээр хорсол болон ус уулгах хэрэгтэй гэж ЭХЭМҮТ-ийн эмч н.Оюунчимэг зөвлөлөө. 


Томуу, томуу төст өвчний үед хүүхэд их бөөлжиж, халуурч байна   
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй