Шууд Chart

Авто замын шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна

2014-08-18 09:37:42

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар Сансарын тунелийн гудамж замын ажил бүрэн дуусаад байгаа аж. Мөн “Everyday” хүнсний дэлгүүрийн зүүн талаар оюутны хотхон руу ордог хэсэг, Сансарын үйлчилгээний төвөөс туслах зам руу уруудах хэсгийн замуудын ажил дуусчээ.
Харин “Хансун” ХХК-ийн хийж байгаа Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл авто зам буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх зургаан километр замын газар шорооны ажил хийгдэж байгаа ажээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа замын ажлуудаас 21 дүгээр байрны зам талбайн доторх борооны ус зайлуулах шугамын болон тус байрны авто замын шинэчлэлтийн ажил 70 хувьтай байгаа юм байна. Энэ онд “Гудамж” төслөөс Ботаникаас Шархад чиглэлийн 6.6 километр авто замын төгсгөлийн 2.36 километр замын ажил хийж байгаа юм. Мөн тус төслөөс дүүргийн тавдугаар хорооны нутаг Доржийн гудамж, Монелийн уулзварын шинэчлэлтийн ажил эхлэх гэж байгаа хэмээн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс мэдээллээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Авто замын шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна   
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-09-05 20:05
sharga morit hezee ehleh veeeeeeeee

Бидэнтэй нэгдээрэй