2024 оны нэгдүгээр сарын 05-наас 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 06-нд Монгол-Алтай уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Халх голын сав нутгаар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 08-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хугацааны эхээр хүйтэн хэвээр байх боловч 09-нөөс хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 08-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн хэвээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 25-30 хэм, өдөртөө бүх хэсгээр 13-18 хэм хүйтэн байна. 09-нөөс хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө бүх хэсгээр 6-11 хэм хүйтэн байна.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.