Шууд Chart

Францын Засгийн газраас Монголын 10 оюутанд тэтгэлэг олгоно

2014-08-19 12:16:40

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Францын Гадаад хэргийн сайд 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол, Францын боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэх хүрээнд Монголын 10 оюутанд урт хугацааны сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр энэ сараас хэрэгжиж эхэллээ.

Докторын түвшний дөрвөн оюутан, магистрын түвшний дөрвөн оюутан, бакалаврын түвшний хоёр оюутанд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэх сургалтын тэтгэлгийг Францын Засгийн газраас олгож эхэлсэн байна. Сургалтын чиглэлүүд нь Монгол, Францын харилцааны тэргүүлэх чиглэл болох археологи, гидрологи, инженер, эдийн засаг, удирдлага, хууль, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, хэрэглээний гадаад хэл зэрэг чиглэлүүдийг сонгосон байна.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Францын Засгийн газраас Монголын 10 оюутанд тэтгэлэг олгоно  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй