Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024-01-29 10:57:53

2024 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

02 дугаар сарын 02-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 03, 04-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас: 29-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Халх голын сав нутгаар, 2 дугаар сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, 2 дугаар сарын 03 ,04-нд Алтайн уулархаг нутгаар, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 2 дугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 2 дугаар сарын 04, 05-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн хэвээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-36 хэм, бусад хэсгээр 25-30 хэм, өдөртөө бүх хэсгээр 15-20 хэм хүйтэн байна. 02 дугаар сарын эхээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-33 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө бүх хэсгээр 10-15 хэм хүйтэн байна.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 10894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй