Шууд Chart

Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана

2013-07-29 10:14:47

Зуслангийн чиглэлийн зарим газрын цахилгааныг түр хязгаарлахаар болжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, Баянзүрх дүүргийн 2, 21-р хорооны эрчим хүчийг хязгаарлах аж.

“Хайлааст” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан энэ сарын 31-ний үүрийн 03:00 цагаас  ирэх наймдугаар сарын 01-ний 22:00 цаг хүртэл 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг  ийн хязгаарлахаар болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй