2024 оны хоёрдугаар сарын 05-наас хоёрдугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд нутгийн зарим газар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хйүтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 градус, бусад хэсгээр 20-25 градус, өдөртөө бүх хэсгээр 9-14 градус хүйтэн байна. 14-нд хүйтний эрч чангарна.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 9068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.