Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гол ажлын хүрээнд 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж өнгөрсөн жилээс уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Одоогоор Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоод байгаа билээ. Орон нутгийн зам засварын ажил ирэх аравдугаар сарын дундуур дуусах төлөвлөгөөтэй байна.
Зам тээврийн сайд А.Гансүх Сүхбаатар аймагт зам барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явагдаж байгаатай өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Баруун-Урт хүртэлх 45.3 км хатуу хучилттай замын ажлын төслийг “Түмэн-Арвижих” ХХК гүйцэтгэж байна. Харин Баруун-Уртаас Өндөрхаан хүртэлх 132.6 км замын ажлыг “Арж капитал” ХХК гүйцэтгэж байгаа аж. Гүйцэтгэлийн ажил одоогоор 70 гаруй хувьтай, хатуу хучилт хийгдээгүй байгаа аж. Учир нь хур бороо элбэг орсноос болж сар гаруй хугацаанд ажил хойшилж тасарсан гэдгийг тус компанийхан онцолж байв. Уг замд 5-7 см-ийн зузаантай хоёр давхар хатуу хучилттай хийж байгаа учраас гүйцэтгэлийн ажил удааширч байна гэдгийг компанийн зүгээс Зам тээврийн сайд А.Гансүхэд учирлаж байсан юм. Харин Зам тээврийн сайд А.Гансүх сэтгэл дундуур буйгаа илэрхийлж тус компаниудад ажлын шинэ төлөвлөгөө болон замын ажлын гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгөхийг анхааруулсан.
Дорнод, Сүхбаатар чиглэлийн замын ажил удаашралтай байна | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.