Шууд Chart

Ховд аймгийн Зэрэг суманд цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй салхилж байна

2024-02-16 09:09:33

Өглөөний 08:00 цагийн ажиглалтын мэдээгээр Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 25м/с, түр зуур 39м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй салхилж байна.

Өнөөдөр Баян-Өлгийн төв, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Ховд, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар цасан шуурга шуурна.

Энэ амралтын өдрүүд буюу 2024 оны хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байх тул хол ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг сэрэмжлүүлж байна.
 

Ховд аймгийн Зэрэг суманд цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй салхилж байна  
Үзсэн: 4590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй