2024 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 17-ны өглөө 08 цаг хүртэлх өдрийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм
Халуун хуурай Фён салхи: Ховд аймгийн Ховдод 6 хэм, Зэрэг 10, Чандмань 6 хэм, Манхан 7 хэм, Дунд-Ус 2, Цэцэг 5, Мөст 1 хэм, Дарви 7 хэм, Мянгад 6, Эрдэнэбүрэн 6 болж дулаарч, салхины хурд 16-21 м/с, зарим үед секундэд 18-34 м/с хүрч халуун хуурай салхи буюу Фён салхи ажиглагдаж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна.
Их цас: 16-ны өдөр Ховд аймгийн Булган суманд 14 мм цас, Алтай суманд 15 мм, Үенч суманд 14 мм цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.
Цасан шуурга: 16-ны өдөр Завхан аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-4.0 мм цас орж, салхины хурд секундэд 10-16 м/с, зарим үед секундэд 18-24 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас орж, салхины хурд 10-12 м/с, зарим үед секундэд 14-20 м/с, цасан шуурга 1-4 цаг, 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.5 мм цас орж, салхины хурд секундэд 12-25 м/с, 20-32 м/с хүрч, цасан шуурга 1-4 цаг, Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм цас орж, салхины хурд секундэд 11-12 м/с, зарим үед секундэд 13-19 м/с хүрч, цасан шуурга 1-9 цаг, төв аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-2.0 мм цас, салхины хурд секундэд 10-15 м/с, 18-19 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Хоёрдугаар сарын 16-17-ны өдрийн аюултай болон гамшигт үзэгдлийн тойм | ||
Үзсэн: 3416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.