2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна
Хур тунадас: 19-нд Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд ялимгүй цас, 25-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-39 хэм, бусад хэсгээр 27-32 хэм, өдөртөө бүх хэсгээр 16-21 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 7630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.