Шууд Chart

Ерөнхий сайд хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд оролцлоо

2014-08-20 14:15:48

Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилтыг аж ахуйн нэгж, иргэд дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл болсон “Дорнын цас” ХХК-ийн хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд “Монголчууд олон зүйлийг гаднаас авч байна. Дотооддоо байгаа түүхий эдээ ашиглаад Монголдоо бүтээдэг болъё гэж Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Манай улс жилд 2-3 мянган вагон ачаа бүхий бетоныг гаднаас авдаг. “Дорнын цас” компани жилд 200 мянган метр куб хийт, хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрөөс эхлээд монголчууд ийм хэмжээний бетоныг гаднаас зөөвөрлөх шаардлагагүй болж байна. Манай улсын нийт зах зээлийн 30 хувийг хангах боломжтой ийм сайхан үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан “Дорнын цас” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье” гэж хэллээ.
 
Түүнчлэн манай улс жилд 600 мянган метр куб хөнгөн бетоны хэрэгцээтэй. Энэ хэрэгцээг “Дорнын цас” болон “МАК” компани, хөнгөн бетоны үйлдвэрүүд хангаж, энэ хэмжээний хөрөнгө Монголдоо үлдэх боломжтой болж байгааг Ерөнхий сайд онцлоод “Монголчууд бид олон зүйлийг өөрсдөө үйлдвэрлэдэг, гаднаас авдаггүй болох учиртай. Үйлдвэрлэгч байж, өөрсдөө бүтээж чадаж байгаагийн тод жишээг бид эндээс харж болохоор байна” гэлээ.
 
“2013 онд барилгын ажил нь эхэлсэн манай үйлдвэр байгаль орчинд хор хөнөөлгүй, ямар нэгэн хаягдал гаргахгүй, утаагүй, усаа дахин ашигладаг, шинэ технологи бүхий үйлдвэр юм. Улсын хэмжээний нийт бетоны хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой, 60 хүн шинээр ажилтай болсон” гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин ярилаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд оролцлоо   
Үзсэн: 2055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-08-20 17:19
Dorniin tsas hyatadiin uildver sh dee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-08-20 17:19
Dorniin tsas hyatadiin uildver sh dee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-08-20 14:52
Сайхан мэдээ байна.

Бидэнтэй нэгдээрэй