Шууд Chart

Увсын Сагилд хамгийн их буюу 48.0 см цасан бүрхүүл тогтжээ

2024-02-26 10:03:33

2024 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-48.0см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 48.0см, Түргэн, Хяргасд 46.0см, Малчин, Баруунтуруунд 41.0см, Зүүнговь, Улаангомд 36.0см, бусад хэсгээр 0.0-35.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 0.0-0.3 мм, 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0.0-0.5 мм, 21-нд Алтайн уулархаг нутгаар 0.0-0.5 мм, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-3.0 мм, 23-нд Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 0.0-0.8 мм, 25-нд баруун аймгуудын ихэнх нутгаар 2.0 мм цас орж, явган шуурга шуурсан байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баянхонгорын Баянлиг 4.0 мм, Увсын Баруунтуруун, Баянхонгорын Баянговь, Баянхонгороор 3.0 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн үеэр хүйтний эрч 1-7 хэмаар чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр хүйтний эрч 1-16 хэмаар суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 6-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-6 хэм, бусад нутгаар 11-17 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үеэр хүйтний эрч 1-11 хэмаар чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 39-46 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 21-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-20 хэм, бусад нутгаар 27-33 хэм хүйтэн байсан бол хугацааны сүүлчээр хүйтний эрч 1-14 хэмаар суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 34-40 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-33 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байв. 

 

Cалхи:  Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Говь-Алтайн нуруу, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  Цас ороогүй.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-41 хэм, бусад хэсгээр 28-33 хэм, өдөртөө 16-22 хэм, хугацааны сүүлчээр хүйтний эрч 1-11 хэмээр суларч Яармаг-Сонгины орчмоор 25-36 хэм, бусад хэсгээр 17-26 хэм, өдөртөө 11-14 хэм хүйтэн байв

 


Увсын Сагилд хамгийн их буюу 48.0 см цасан бүрхүүл тогтжээ  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй