![](/uploads/201307/news/thumb/cbe04f50fd8df7ffcba2ede65a259b0e_x3.jpg)
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1, 2, 4, 6 дугаар багууд, Улаанхус сумын зургаадугаар баг зэрэг нэр бүхий зургаан газарт шүлхий өвчин голомтлон гарчээ.
Голомтод нийт 567 малчин өрхийн 28.506 хүн, нийт 114.182 толгой мал хамрагдаад байгаа юм байна. Тус аймагт энэ сарын 28-ны байдлаар нийт 1243 толгой мал шүлхийн халдвар авсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс үхэр 653, хонь 411, ямаа 179, нийт 1243 малыг устгалд хамруулжээ.
Мөн Сагсай суманд 21, Улаанхус суманд нэг мал хорогдсон байна. Аймгийн Бугат, Толбо, Сагсай, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын чиглэлийн автозамд байнгын ажиллагаатай 10 хяналтын цэг байгуулж, өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд нийт 11 байгууллагын 420 хүн, 65 тээврийн хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна.

Шүлхийгээр өвчилсөн 1243 малыг устгажээ | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.