![](/uploads/201408/news/thumb/98e0cac9ef61c6d04da7ddaac8bc8446_x3.jpg)
Өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Их британийн нийгэмд үйлчлэх Тэнгри ТББ, Ногоон алт төсөл, аймгийн Малчдын холбоо ТББ-тай хамтран бод малын түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор сарлагийн фестиваль зохион байгуулжээ.
Фестивальд цагаан идээний үзэсгэлэн, сарлагийн хөөврөөр хийсэн гар урлал, хувцас загварын үзэсгэлэн, үзүүлбэр тус тус зохион байгуулагдсан байна. Энэхүү сарлагийн фестивалийг жил бүр Цэцэрлэг хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Сарлагийн фестиваль зохиогджээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.