Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр явган шуургатай байна.
2024 оны 03-р сарын 02-ны 20 цагаас 03-р сарын 03-ны 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 2024 оны 03 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
04-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 06-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.