![](/uploads/201408/news/thumb/16cdcd98e6aeb68cd3331802f2201860_x3.jpg)
УИХ-ын гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. Мөн энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр хэлэхдээ, Монголын талаар бодож байсан миний бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод агаараар нь амьсгалахад өөрийгөө монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан тухайгаа хэллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Арвинд хандан 1990-ээд оны хүнд хэцүү үед түүний эцэг Ц.Зоригийг Монгол Улсын иргэншилтэй болгоход гүн туслалцаа үзүүлж, гол үүргийг гүйцэтгэж байсанд талархаж явдгаа илэрхийлээд Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосон зэрэг түүний хүчин чармайлт гаргаж хийсэн ажлуудад нь хүндэтгэл үзүүлэхээр ирсэн тухайгаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Арвин З.Анастасияг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд цаашид нягт холбоотой байхыг захилаа. Мөн түүний аавд мэнд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсад айлчлан ирэхийг урилаа.
УИХ-ын гишүүн Д.Арвин Ю.Цэдэнбалын ач охин Анастасияг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.