Шууд Chart

Орон сууц, гэр хорооллын орох, гарах гарцыг хаасан хаалт хашааг чөлөөлнө

2014-08-21 10:04:05

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнгөрөгч долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах захирамж гаргажээ.

Захирамжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгасан байна.
 
Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгожээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Орон сууц, гэр хорооллын орох, гарах гарцыг хаасан хаалт хашааг чөлөөлнө  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй