БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Өмнөд хөршийн даргын төвшний дээд хэмжээний айлчлал 11 жилийн дараа манай улсад ирж буй нь энэ юм.
Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас дөрөв нь Зам, тээврийн яаманд харьяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах ажээ. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.
Монгол Улс гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд, урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй. Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байгаа ажээ. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна.
Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурна | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.